- Т,ц,ч,х,(е,ё,ю,я),ж,з энэ гийгүүлэгч ямагт ардаа балархай эгшигтэй байна. Балархай эгшгийг хасаж унш.
- (Т,д),(б,в), (х,г),(ц,ч),(з,ж),(о,у) (ө.ү,э) сэлгэж уншиж үз. Маш ховор тохиолдолд (я,и) (ц,ч,с) (н,м) сэлгэнэ.
- Хэрвээ хоёр эгшгийн хооронд (Я,г) гийгүүлэгч орсон байвал урт эгшиг байх магадлал 99.9 хувь учир я,г хоёрыг хасаж унш.
- Эгшиг зохицох ёсыг чандлан баримтал. Тэргүүн үед ямар эгшиг орсон болохыг сайн ажигла. Саармаг эгшиг орсон бол хоёрдугаар үеийн эгшгийг ажигла. Чанга, хөндий эгшиг нэгэн үгэнд хамт орохгүй.
- Тийн ялгалын нөхцөл ямагт тусад нь дагуулан бичнэ. Энэ таван зарчмыг гэгээн өдөр цээжиндээ, харанхуй шөнө зүүдэндээ санаж яваарай. Удахгүй жишээ, шалгалт хоёрыг хослуулна.