МОНГОЛ БИЧГИЙН ЦАХИМ БИЧВЭРТ ЗАРИМ ТЭМДЭГТИЙГ 2 ТОВЧ ХОСЛУУЛАН ДАРЖ ГАРГАНА. (Mongolian Baiti)
ВИНДОВСЫН МОНГОЛ БИЧГИЙН ГАРЫН ҮНДСЭН БАЙРЛАЛД МОНГОЛ БИЧГЭЭР БИЧИХЭД ДООРХ ФОРМАТ ХЯНАГЧ БУЮУ КОНТРОЛЛЁР ХЭРЭГЛЭГДДЭГ
- [MVS] – Mongolian Vowel Separator МОНГОЛ ЭГШИГ ТУСГААРЛАГЧ
- [NNBSP] – Narrow No-Break Space ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ
- [FVS] – Free Variation Selector ХУВИЛБАР СОНГОГЧ
- [ZWJ] – Zero-width joiner –
- [ZWNJ] – zero-width non-joiner- салангад үе, үсэг бичих
- [MVS] – Орхиц бичихдээ үгийн ард зай авалгүй [МVS] товч дараад мөн зай авалгүй эгшиг үсгээ оруулна.
- Виндовсийн үндсэн гарт монгол бичгийн У, Ү, О, Ө үсгийн байрлал нь доорх Латин үсгийн байрлалд оноогдсон байдаг. У-V, Ү-U, О-W, Ө-O “байрлал дээр оноогдсон байдгийг анхаараарай”
- FVS1 FVS2 FVS3 гэсэн гурван янзын хувилбар сонгогч байдаг бөгөөд эдгээрийг фонд-д агуулагдсан дүрмээр тодорхойлогдож гарахгүй байгаа үсгийн хэлбэрийг гаргахад хэрэглэнэ.
- Өөрөөр хэлбэл тухайн үсгийн өөр хувилбарыг харуулахад хэрэглэнэ. Үүний тулд тухайн үсгийн араас тохирох хувилбар сонгогчийг оруулж хэрэглэнэ. Жишээ нь: “бичиг” гэж бичихдээ biqig[FVS1] “бичсэн” гэхэд biqig[FVS1]sen гэх мэт…
- Учир нь “И” үсгийг саармаг эгшиг гэж фонтын дүрмэнд оруулсан учраас араас орж байгаа үгийн хэлбэрийг эр эсвэл эм Г байх эсэхийг тодорхойлж чаддаггүй юм.
- Ийм учраас [FVS] дарж эр болон эм үсэг байх эсэх хувилбарыг сонгож байгаа хэрэг юм.
- [NNBSP]: Тийн ялгалын нөхцөлийг оруулахдаа “зай” авалгүй [NNBSP] товч дараад мөн зай авалгүй тухайн нөхцөө оруулж зөв дүрслэгдэх болно.
- Жишээ нь: Дээрх виндовсын үндсэн гараас оруулах латин үсгийн байрлалаар үзүүлэхэд
- Харьяалах- [NNBSP]vn эсвэл [NNBSP]yin болон [NNBSP]v
- Өгөх Орших-[NNBSP]du эсвэл [NNBSP]tu
- Заах- [NNBSP]i эсвэл [NNBSP]уi
- Гарах-[NNBSP]есе
- Үйлдэх- [NNBSP]bar эсвэл [NNBSP]iуаг
- Хамтрах-[NNBSP]tai
- Чиглүүлэх – Зай аваад vrvgv
- [ZWJ] – Zero-width joiner –
- [ZWNJ] – zero-width non-joiner – үсгийг үгээс салангад үед үгийн эхэнд, дунд болон адагт орох хэлбэрээр бичих боложийг олгоно мөн дүрмийн дагуу хувирч байгаа үсгүүдийг хувиргаагүй хэлбэрээр харуулах үед мөн ашиглаж болно.
- Жишээ нь: Саяхан гэдэг үгийг sayihan гэж бичих үед САЙХАН гэдэг үгтэй ижилхэн давхар шилбэ болж хувирдаг бөгөөд үүнийг шийдэхийн тулд sау[ZWNJ]ihan гэх мэтээр бичнэ.
